КОМИТ СЕРВИС
КОМАЦУ

 

•  Комацугийн товч танилцуулга

Комацу компани нь анх 1921 онд Японы тэнгэсийн эрэг дээрх Комацу хотод уул уурхайн тоног тєхєєрємжийн засвар їйлчилгээний газар байгуулан, їйл ажиллагаагаа эхэлж байсан тїїхтэй. Тэр цагаас эхлэн Комацу єєрийн бизнессийг дэлхий даяар єргєтгєн «Чанар болон Баталгаа»-г гол їзїїлэлтээ болгон їйлчлїїлэгчдийнхээ хэрэгцээг хангаж ирсэн. Одоо бид дэлхийн тэргїїлэгч уул уурхайн машин техник їйлдвэрлэгч компданиудын нэг бєгєєд манай цэвэр борлуулалт 2007 оны байдлаар 16,045 сая ам.долларт хїрч байна. Барилга болон уул уурхайн тоног тєхєєрємжийн борлуулалт 9,917 сая байгаа нь нийт борлуулалтын 74%-ийг бїрдїїлж байгаа юм. Комацу нь дэлхий даяар ойролцоогоор 33 мянган хїнийг ажлын байраар хангаж байна. Комацугийн олон талт бизнессийн їйл ажиллагаанд їйлдвэрийн тоног тєхєєрємж, тээврийн хэрэгсэл болон электрон хэрэгсэлийн їйлдвэрлэлт мєн ордог. Єєрийн їйл ажиллагаагаа явуулдаг аль ч бизнессийн салбартаа Комацу «Таны итгэлийг даах манай чанар»-уриа бїхий тэргїїлэх зэргийн технологиороо їргэлж бахархдаг.

•  Комацу япон дахь їйлдвэрїїдийн байршил

•  Менежментийн їндсэн бодлого

Манай менежментийн нэгдїгээр зэргийн бодлого «Чанар болон Баталгаа»-н дээр тулгуурладаг. Энэ нь манай хэрэглэгч нарын дїгнэх шинэлэг бїтээгдэхїїн їйлчилгээ, аюулгїй ажиллагаа зэргээр хязгаарлагдахгїй бєгєєд Комацу группийг бїхэлд нь хамарсан нийт байгууллага, бизнесс, ажиллагсад болон менежментийн «Чанар болон Баталгаа»-г багтаасан ойлголт юм.
Комацу группийн компаниудын удирдах ажилтнууд нь удирдлагын ил тод байдлыг нэмэгдїїлэх, бусад холбогдох арга хэмжээг авах замаар дотоод хяналтын систем бїрдїїлж, «Хамтын удирдлага» менежментийг хэрэгжїїлж байна. Тїїнчлэн їйлдвэрлэгчийнхээ хувьд Комацуд «Їйлдвэрлэгчийн сэтгэл» гэдэг ойлголт нь маш чухал. Энэ ойлголт нь Комацу хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцсэн бараа бїтээгдэхїїн їйлдвэрлэхдээ тогтмол аюулгїй шинэлэг бїтээгдэхїїнийг засвар їйлчилгээ, борлуулалт болон зар сурталчилгаа, нийлїїлэлт, судалгаа шинжилгээгээрээ дамжуулан багаараа сэтгэлээ шингээн їйлдвэрлэдэг гэсэн їг юм. Энэ нь бас бид бїтээгдэхїїн ашиглах явцдаа байгаль орчиноо хайрлаж хамгаалж байхад ихээхэн ач холбогдол єгч байдгийг илэрхийлдэг.

•  Їндсэн бїтээгдэхїїн / Барилгын тоног тєхєєрємж/ Дээш шилжих

Комацу нь барилга болон уул уурхайн тоног тєхєєрємж їйлдвэрлэгч дэлхийн тэргїїлэгч компани. Энэ бол манай барилгын тоног тєхєєрємжийн жагсаалт : Бульдозер, гинжит болон дугуйт гидро - экскаватор, дугуйт ачигч, автосамосвал, автогрэйдер. Эдгээр 7 бїтээгдэхїїн нь манай їндсэн бїтээгдэхїїн юм. Газрын зураг дээр Комацугийн дэлхий даяар тархсан їйлдвэрїїдийг зааж байна.

•  Їндсэн бїтээгдэхїїн /Уул уурхайн тоног тєхєєрємжїїд /

Комацу нь уул уурхайн тоног тєхєєрємжїїдийг иж бїрдлээр нь санал болгож байна . Комацу Америк корпораци нь супер – хїнд даацын автосамосвалыг АНУ - гийн Пеориад їйлдвэрлэдэг . Японд Комацу нь супер - том бульдозер , экскаватор , дугуйт ачигчуудыг Осака болон Мука їйлдвэрт хийдэг бол Германд супер – том оврын экскаваторыг їйлдвэрлэж байна .

•  Їндсэн бїтээгдэхїїн /Аж ахуйн хэрэглээний тоног тєхєєрємж/

Аж ахуйн хэрэглээний тоног тєхєєрємжїїдийг дараах 5 їйлдвэрт их хэмжээгээр їйлдвэрлэн гаргадаг: Италид- Комацу Ютилити Европ , Германд- Комацу Ханомаг , АНУд- Ньюбэри , Японд Авазу болон Зеноа їйлдвэр.

Бїх машин техник нь шилдэг чанар, сэлбэгийн тїргэн нийлїїлэлтийг хангах Комацугийн дэлхийн загварын философид тулгуурласан байдаг. Мєн хэрэглэгчдийн онцгой шаардлагад нийцсэн нэмэлт тоноглолтойгоор ч нийлїїлэх боломжтой.

•  Їндсэн бїтээгдэхїїн /Хаягдал боловсруулах машин/ Дээш шилжих

Комацугийн єєр бас нэг бїтээгдэхїїн нь тєрєл бїрийн бутлах машинууд юм. Эдгээр тоног тєхєєрємжїїд нь хагархай, бутархай шил хавтан, чулуу зэрэг хаягдал, тїїхий эд, бохирдсон хєрс болон барилгын материалд дахин ашигладаг унасан мод, мєчир зэрэг барилгын хог хаягдлыг боловсруулдаг. Хєдєлгєєнт бутлагч нь бас чулуу хайргийг жижиглэн боловсруулдаг.

•  Їндсэн бїтээгдэхїїн /Модны машинууд/

Комацу Форест нь 2004 онд байгууллагдсан бєгєєд дэлхийн хоёр дахь том мод боловсруулах машин їйлдвэрлэгч болсондоо сэтгэл хангалуун байна. Комацу Форест нь Европ болон Америкийн 30 гаруй оронд «Валмет» брэндийн машин, тусгай нэмэлт тоноглолуудыг нийлїїлж байна. Комацу Форест нь хэрэглэгчдийнхээ дунд хїлээн зєвшєєрєгдсєн єндєр чанар бїхий «Валмет» машинаа їргэлжлїїлэн їйлдвэрлэхээс гадна Комацугийн єєрийн технологиор хийсэн єндєр зэрэглэлийн машин техникїїдийг їйлдвэрлэж байна.

•  Їндсэн бїтээгдэхїїн /Бусад/

Комацу нь прессийн машин, металлургийн їйлдвэрийн машин, суурь машин болон сэрээт ачигч зэрэг машин техникийг їйлдвэрлэн, аж їйлдвэрийн болон тээврийн салбарт хувь нэмрээ оруулдаг. Цаашлаад Комацу группийн компаниуд тєрєл бїрийн электроникийн багаж, хэрэгсэл болон бусад холбогдох тоног тєхєєрємжїїдийг їйлдвэрлэх засварлах їйл ажиллагааг эрхэлж байна.

<>

•  Цэвэр борлуулалт

Энэ график нь манай ойрын жилїїдэд хийсэн борлуулалтын хандлагуудыг їзїїлж байна. Гадаадад хийсэн борлуулалт 2007 оны байдлаар 16,04 сая ам.доллар байгаа нь нийт цэвэр борлуулалтын 60-с илїї хувийг эзэлж байна.


•  Групп компаниуд

Комацугийн групп 186 компаниас бїрддэг. 1967 онд Комацу компани анхны гадаад дахь Компаниа Европд нээж байсан. Одоо Комацу группийн компаниуд дэлхий даяар тархсан бєгєєд дийлэнх нь барилга болон уул уурхайн тоног тєхєєрємжийн бизнесс эрхэлж байна.

•  Комацугийн тїїх

Гинжит барилгын тєхєєрємж нь удаан хугацааны турш Комацугийн їндсэн бїтээгдэхїїн байсан. Анхны бїтээгдэхїїн нь ХАА-н трактор байсан ба тїїний їйлдвэрлэлт нь бїр 1930 оноос эхэлжээ. Японы Засгийн Газрын дотоодын їйлдвэрлэлийн бодлогын нэгэн хэсэг Комацу нь Японы ХАА-н тракторуудын нїїр царайг илтгэх тэргїїлэгч технологи болон шилдэг чанартай трактор їйлдвэрлэх їїрэг аван ажиллаж байсан. Комацу жишиг болсон машинаа 1931 онд їйлдвэрлэн бэлэн болгосон. Машины нэр нь G 25. Їїний дараа тракторын їйлдвэрлэлтээ улам хєгжїїлэн илїї хїчирхэг, бензин G 40 болон G 50 загварын тракторуудыг бїтээсэн. 1947 онд Комацу дизель D 50 трактор бїтээсэн нь Комацугийн бїтээгдэхїїний сїлжээний гол тулгуур болсон. 1960-д оны хїнд їеїїдэд ч Комацу тєрєл бїрийн шинэ технологи болон чанарын хатуу хяналт тавьж ажиллан, машин техникїїдийн їзїїлэлтийг їйл ажиллагааны явцад нь дээд зэргээр харуулж, тэргїїлсээр байв. Одоо Комацу хамгийн том бульдозер D 575 –г багтаасан барилга болон уул уурхайн бїрэн тоног тєхєєрємжєєр хангах болсондоо сэтгэл хангалуун байна.

•  Їйлдвэрлэлийн тїїх

1950-д онд Комацу машины їйлдвэрлэлд, тэр дундаа бульдозер їйлдвэрлэхэд илїї анхааран ажиллаж байсан. 1952 онд автогрэйдерїїдийг анх їйлдвэрлэх болсон. 3 жилийн дараа 1955 он гэхэд автогрэйдерїїд Комацугийн номер нэг экспортын бїтээгдэхїїн болсон билээ. 1953 онд автосамосвалууд їйлдвэрлдэгдэх болсон бол дугуйт ачигч нь 1965 оноос худалдаанд гарсан. Харин экскаваторууд 1968 оноос їйлдвэрлэгдэж эхэлсэн.

•  Комацуугийн даяарчлалын тїїх Дээш шилжих

Энэ бол Комацугийн даяарчлалын тїїх. Хамгийн анх экспортонд Комацу автогрэйдерийг Аргентин рїї 1955 онд гаргасан. 1964 онд єєрийн анхны Тєлєєлєгчийн Газраа Энэтхэгт нээсэн. Їїний дараа Комацу Европ, АНУ болон Азийн орнуудад єєрийн худалдааны компаниудаа нээсэн.

1975 онд бид Бразильд анхны орон нутгийн їйлвэрлэлээ хийж эхэлсэн. Тїїнээс хойш бид єєрийн їйлдвэрийн тогтолцоогоо дэлхий даяар бий болгосон. 1990-д оноос групп компаниудын оролцоог нэмэгдїїлж, даяарчлалынхаа замд орсон. 2004 онд Комацу Форест нь їїсгэн байгууллагдаж, мод боловсруулах машинууд Комацугийн бїтээгдэхїїний сїлжээнд нэмэгдэн орсон.

•  Бїтээгдэхїїний эгнээ

Комацугийн барилга, уул уурхай болон аж ахуйн хэрэглээний тоног тєхєєрємжїїдийг єрсєлдєгч нарынхтай нь харьцуулж їзье. Таны харж байгаагаар Комацу їйлчлїїлэгчиддээ хамгийн томоос бага руу нь хїртэл эгнїїлсэн бїрэн сїлжээ бїхий бїтээгдэхїїнийг нийлїїлж чадна.

•  Бїтээгдэхїїний эгнээ /Бульдозерууд/

Комацугийн барилга болон уул уурхайн бїтээгдэхїїний эгнээ нь маш єргєн цар хїрээтэй бєгєєд машин, тоног тєхєєрємжийн тєрєл болгонд хамгийн жижиг тєрлийн машинаас эхлэн том-оврын уул уурхайн тоног тєхєєрємж хїртэл їргэлжилнэ. Бульдозерууд нь 29.5 kW чадалтай D 21 загвараас эхлэн томорсоор хамгийн том 858 kW чадалтай D 575 загвар хїртэл байдаг.

•  Бїтээгдэхїїний эгнээ /Гидро - экскаватор/

Комацу гидро - экскаваторууд нь 380 кг жинтэй РС01 загвараас эхлэн 720 000 кг жинтэй уул уурхайн зориулалтын РС8000 загвар хїртэл байдаг.

•  Бїтээгдэхїїний эгнээ /Дугуйт ачигч/

Манай дугуйт ачигчууд нь 0,4м³ -ийн багтаамж бїхий шанагатай WA 30-аас 20.0м³ -ийн багтаамж бїхий шанагатай WA 1200 хїртэл байдаг.

•  Бїтээгдэхїїний эгнээ /Автосамосвалууд/

Автосамосвалуудын хувьд хамгийн жижиг нь 25 т-ын даацтай HD 255 байдаг ба хамгийн том нь 290т даацтай 930 E юм.

•  Бїтээгдэхїїний сїлжээ /Моторт грэйдер/

Комацу моторт грэйдерїїд нь 10,200 кг жинтэй GD 511 A -аас 26,350 кг жинтэй GD 825 A хїртэл байдаг.

•  Дэлхийн Худалдаа болон Їйлчилгээний Сїлжээ Дээш шилжих

Энэ бол манай дэлхий даяарх худалдаа болон їйлчилгээний сїлжээ. Комацугийн салбар тєвїїд нь барилга болон уул уурхайн тоног тєхєєрємжийн їйлдвэрлэл, худалдаа, їйлчилгээний їйл ажиллагаа эрхэлдэг. 400 гаруй дистрибьютер болон диллерїїд нь Комацу тоног тєхєєрємж їїдийн худалдаа болон їйлчилгээг хариуцан ажилладаг. Энэхїї дэлхий даяарх худалдаа болон їйлчилгээний сїлжээ нь хамгийн алслагдсан їйлчлїїлэгчдийн хэрэгцээг хангахад чиглэгддэг.

•  Засвар їйлчилгээний хєтєлбєр

Комацу нь тухайн машины бїтээмжийг дээшлїїлэн сул зогсолт болон їйл ажиллагаанй зардлыг бууруулах зорилгоор ашиглалтын хугацааг уртасгах тєрєл бїрийн хєтєлбєрийг боловсруулдаг.

OFR нь манай хэрэглэгчийн онцгой їйлчилгээний нэг хэсэг болно. Дэлхий даяар байрлах манай тєрєл бїрийн машин дээр дадлагажиж, туршлагажсан Комацу инженерїїд нь бїтээгдэхїїнийг худалдан авахаас ємнє ямар тєрєл, загварын тоног тєхєєрємж, їйлчилгээ шаардлагатай хэрэгцээтэй байгааг судалж сонгон, хэрэглэгчид санал болгодог.

«Машины Бїрэн Арчилгаа Хєтєлбєр» нь стандарт баталгаатай худалдан авч болох нэмэлт топ баталгаа юм. Энэ єргєтгєсєн хєтєлбєр нь машины насыг уртасгаж, хэрэглээг дээшлїїлэх зориулалтаар їйлчлїїлэгчтэй хэдэн жилээр урьдчилан гэрээ байгуулан ажиллахад оршино. Комацу «Засварын Гэрээ» эсвэл «Засвар Їйлчилгээний Гэрээ нь» манай їйлчлїїлэгчдэд єндєр чанартай засвар їйлчилгээний туслалцаа їзїїлнэ. Урьдчилсан арга хэмжээ авахаас гадна Комацу машины бїтээмж болон мэргэжлийн ур чадварыг дээшлїїлэх зорилгоор мэдээллийн технологийг голчлон ажилладаг. «КОМТРАКС» бол ашиглагдаж буй тоног тєхєєрємжийн талаар газарзїйн байршил, алдаа болон сануулга єгєх мэдээлэл дамжуулагч удирдлагын систем. Ви Эйч Эм Эс, «Тээврийн Аюулгїй Удирдлагын Систем» нь том-оврын уурхайн машины байдлын талаар дэлгэрэнгїй мэдээлэл єгдєг удирдлагын систем юм. Їїнийг бидний нэрлэдгээр « WebCare » системээс интернэтээр дамжуулан авах боломжтой.

«Пи Эм» їйлчилгээ нь хїн эрїїл мэндээ урьдчилан сэргийлж, эмнэлэгт їзїїлж шинжлїїлдэгтэй адил тєрлийн тогтмол їзлэг.

«Тосны їзлэг» бол машины тосны шинж чанарыг шалгаж машины байдлыг тодорхойлох їзлэг байдаг. «Явах ангийн їзлэг» нь тоног тєхєєрємжийн ажиллах нєхцлийг нь тогтмол їзэж шалгаснаар явах ангийн эдэлгээг уртасгах зорилготой хийгддэг.

Комацу мєн шуурхай засвар ба сэлбэг нийлїїлэлтийг хангах зорилгоор «Реман» болон «Эд анги солих» їйлчилгээг санал болгодог. Тїїнчлэн И Эм Эм Эс, «Тоног тєхєєрємжийн Удирдлагын Систем»-ээр тоноглогдсон машинууд нь бидэнд тухайн машины тос, хєргєлтийн шингэний тївшин болон температур зэрэг їзїїлэлтїїдийг хянах боломж олгодог.

Комацу эдгээр олон янзын їйлчилгээг хийдэг учраас їйлчлїїлэгчдийн маань машин техник єндєр їзїїлэлттэй ажилладаг юм.

•  Їйлчилгээний хєтєлбєр /КОМТРАКС/

Комацугийн дэвшилтэт технологийн нэг бол талбайд тоног тєхєєрємжийг хурдан шуурхай байрлуулж, удирдахад зориулагдсан КОМТРАКС систем юм. КОМТРАКС нь таны машин хаана ч байсан яг ширээний чинь урд байгаа юм шиг удирдах боломж олгодог хїчтэй хэрэгсэлээр хангагч Жи Пи Эс байршлын технологи бїхий єгєгдлийг агуулсан систем юм.

КОМТРАКС таны удирдах ажиллагаанд шинэ тївшний їзїїлэлт авчирна. Машины тань засвар їйлчилгээ илїї хялбар байх болно.

  • Машиныг талбайд Жи Пи Эс нарийвчлалтай байршуулах
  • Очиж харалгїй мото цагийг уншиж байх
  • Засварын хуваарийг гаргах
  • Комацугийн дистрибьютерээс тоног тєхєєрємжєє удирдах

КОМТРАКС єдєр тутмын їйл ажиллагааг удирдан зохицуулахад туслах зайлшгїй шаардлагатай мэдээллээр хангаж єгдєг.

  • Машин ашиглалтыг єдєрт 24 цаг, 7 хоногийн 7 єдєр харуулах
  • Аль ч байршилд ямар ч хэмжээний тїрээсийн удирдлагад дээд зэргийн сайн.
  • Тоног тєхєєрємжийг тїрээслэх, байршуулах болон тээвэрлэлтийг илїї нарийн хуваарьлах
  • Шаардлагатай їед чухал засваруудыг дэлгэн харуулдаг

•  Їйлчилгээний хєтєлбєр /Ви Эйч Эм Эс/

Ви Эйч Эм Эс, «Тээврийн Аюулгїй Удирдлагын Систем» нь уул уурхайн тоног тєхєєрємж зэрэг том машинуудад зориулагдсан удирдлагын систем болно. Та машиныхаа ерєнхий байдал болон бусад чухал їзїїлэлтїїдийг Си Жи Си /Єнгєт график/ дэлгэцээр харж, удирдах боломжтой. Бас Ви Эйч Эм Эс нь тос дуусах, филтер солиход їлдэж буй цаг эсвэл ямар нэг хэвийн бус їйл ажиллагаа илэрсэн тухай мэдээллийг серверийн тусламжтай оффис руу илгээдэг. Ингэснээрээ засвар їйлчилгээг багасгаж, гарах зардлыг хэмнэх давуу талтай. Комацу їйлчлїїлэгчиддээ туслах зорилгоор хиймэл дагуул болон бусад харилцааны сувгуудаар Ви Эйч Эм Эс зэрэг системээр дамжин мэдээлэл цуглуулдаг WebCARE системийг нэвтрїїлсэн.

•  Сургалтын тєвїїд

Комацу тоног тєхєєрємжийн чадамжийг бїрэн утгаар нь хэрэгжїїлэх їїднээс єєрийн сургалтын тєвїїдийг дэлхий даяар байгуулсан. Эдгээр тєвїїд нь тєрєл бїрийн дээд тївшний сургалтуудыг єєрсдийн хэрэглэгч болон тэдгээрийн операторууд, дистрибьютерууд болон Комацу группийн ажиллагсаддаа хїргэдэг.

Монголд 2002 онд Комацу сургалтын тєв Комит Сервис ХХК дээр байгуулагдсан

•  Машины тархалт /Орон нутгаар/

Энэ бол Комацугийн сїїлийн 7 жил дэлхийн зах зээлд хїргэсэн гол бїтээгдэхїїнїїдийнх нь тоо. Жилээс жилд гадаадад хийгдэх худалдаа єсєж байгаа ч, хамгийн том зах зээл нь Япон, дараа нь Европ болон Хойд Америк байна.

•  Машины тархалт /Бїтээгдэхїїнээрээ/

Энэ бас Комацугийн бїтээгдэхїїний сїїлийн 7 жилд нийлїїлэгдсэн тоог харуулж байна. Машины тєрлєєр їзїїлэлтїїд нь ангилагдсан байна.

•  Чанар болон Баталгаа Дээш шилжих

Комацу «Чанар болон Баталгаа»-г гол їзїїлэлтээ болгон ажилласнаараа, хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцсэн шинэлэг, аюулгїй бїтээгдэхїїн їйлчилгээг їзїїлж байна.

 

 

                                Copyright © 2007 KOMITSERVICE LLC. All rights reserved.